#Ажлын хэсэг2 мин унших
Одоохон...
Одоохон...
#Ажлын хэсэг2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Иймд Монгол банкнаас "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг 2026.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Улмаар УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболдоор ахлуулсан 13 хүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд,
Нэгт, Төв банкны алдагдал бараг 6, 7 их наяд болчхоод байна. Энэ алдагдал нь нэг талдаа төсвийн шинжтэй үйл ажиллагаануудыг санхүүжүүлж явж ирсэнтэй холбоотой. Өнгөрсөн 2012- 2026 оны хооронд нийтдээ 4 том хөтөлбөрийн хүрээнд 23 төсөл арга хэмжээнүүдийг Монгол Банкнаас санхүүжүүлсэн. Үүнээс одоогийн байдлаар 5 төслийн ажил нь эргэн төлөгдөж дуусаагүй. Тэр дотроос хамгийн том дүнтэй нь ипотекийн зээлийн хөтөлбөр. Төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор Монгол банк шинээр мөнгө хэвлэж байгаа. Энэ мөнгөнийхөө хүрээнд Төв банкны үнэт цаас гаргана. Үнэт цаасны хүү нь гэхэд алдагдал нь өндөр болдог, алдагдалд нь нөлөөлдөг. Тиймээс Монгол банкнаас энэ алдагдлаа бууруулахтай холбоотойгоор, нөгөө талдаа төв банкны тухай хуулиараа ЗГ Монгол банкны алдагдлыг нөхөх үүрэгтэй байдаг. Тэгэхээр үүнийгээ үе шаттайгаар барагдуулж нөхөх тал дээр ажиллая гэдэг саналыг оруулж ирсэн. Энэ дээр ажлын хэсэг ажиллаад нэгэнт 2027 оны Монгол Улсын төсөв батлагдсан байгаа учраас үүнийг цаашдаа 2027, 2028 оноос хойш 2032 он хүртэл ямар байдлаар тодорхой хэмжээний мөнгө ЗГ-аас гаргаж алдагдлыг бууруулах вэ гэдэг дээр ажлын хэсэг ажиллаж байна.
Хоёрт, гадаад валютын албан нөөц бүрдүүлэхтэй холбоотой болон үндэсний баялгийн санд америк доллароор гадаад валют байршуулдагтай холбоотойгоор АМНАТ-ийн орлогыг аль болох доллароор нь авъя гэдэг санал орж ирсэн. Үүнийг ажлын хэсгийн хүрээнд ярилцаад, тодорхой хэмжээнд утга найруулгын хувьд өөрчлөх шаардлагатай гэсэн бодолтой байгаа.
Нөгөө талдаа хамгийн том оруулах гээд байгаа мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр орж ирсэн заалт нь ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол банк 4,2 их наяд төгрөгийг гаргачхаад байгаа. Энэ мөнгөө ЗГ луу бүрэн шилжүүлье гэдэг санал байгаа. 2027 оны төсвийг баталсан учир энэ мөнгийг ямар дэс дараатай, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр Монгол банк болон ЗГ 2027 онд ажиллаад цаашдаа төлөвлөгөөнийхөө дагуу санхүүжилтийг ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шилжүүлэх ажлыг хийх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа.