Байр суурь3 мин унших
С.Эрдэнэболд: Статистикийн асуудал зөвхөн тоо бүртгэл, мэдээллийн асуудал биш, шууд ба шууд бус утгаараа үндэсний аюулгүй байдалтай холбоотой!
УИХ-ын чуулганы /2026.10.15/-ны өдрийн хуралдаанаар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах байр суурийг илэрхийллээ.
1997 онд баталсан хууль маань 30 дахь жил рүүгээ орж байна. Энэ 29 жилийн хугацаанд 20 гаран удаагийн өөрчлөлтүүд орсон. Зүйрлэбэл, хуучин дээлээ олон нөхсөн. Тийм учраас бид үүндээр нийгмийн шинэ харилцаа, шинээр бий болсон үг хэллэг, нэр томьёо, зохицуулалт, хариуцлага, энэ бүх зүйлийг эрх зүйн зөв хэм хэмжээнд нь оруулахын тулд энэ хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай болсон. 30 жил байтугай 3 жилийн өмнө байсан технологийн боломж жилээр биш сараар хурдацтай өсөж хөгжиж байна.
Сүүлийн үед AI буюу бүтээмэл оюун бол төрийн бодлого боловсруулах шийдвэр гаргах түвшний хурдыг хийгээд уялдааг 70 хүртэлх хувиар үр өгөөжтэй болгох. Ингэснээрээ иргэдийн төрөөс авах үйлчилгээг хялбарчлах боломжтой болсон. Гэтэл статистик нь зөвхөн тоон мэдээ цуглуулах, нэгтгэн дүгнэх гэсэн шаардлага хангахгүй хуулийн орчин байгаа учраас үүнийг хурдтайгаар өөрчлөх нь зайлшгүй. Тийм ч учраас төрийн байгууллагад байгаа өгөгдлийг статистикийн зорилгоор холбох албан ёсны статистикийг мэргэжлийн хараат бус гаргах, мэдээлэгчийн нууцлал ба чанарын хариуцлагыг хуульчлах гэдэг агуулгыг бол дэмжиж байгаа.
Бодитой асуудал байна, жишээлбэл утаан дээр ярья. Утааны сонсгол хийхэд Улаанбаатар хот нэг өөр бодлоготой, тоо баримттай. Байгаль орчны яам, Уур амьсгалын яам нэг өөр бодлого стандарттай дотоодын болон гадаадын стандарт нь хүртэл өөр. ЭМЯ-нд тоон мэдээлэл, журмууд нь өөр байдаг.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

