Үйл явдал1 мин унших

Төрийн өмчит компанийн өмчлөлийн бодлогын төслийн хэлэлцүүлэгт оролцлоо

Төрийн өмчит компанийн өмчлөлийн бодлогын төслийн хэлэлцүүлэгт оролцлоо

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл оролцож, төрийн өмчит компанийн засаглал, өмчлөлийн бодлогын шинэчлэлийн хүрээнд хэлэлцэж буй асуудлуудтай танилцлаа.

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Төрийн өмчит компанийн өмчлөлийн бодлогын төслийн хэлэлцүүлэгт оролцлоо

Сэтгүүлч Б.Хонгорсайхан