Үйл явдал1 мин унших
ФОТО: ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус хэлтсийн 2026 онд зохион байгуулах Тактик, тархалтын дадлага сургуулийг дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Нитро Сибир Монголиа ХХК"-ийн ажилтан, алба хаагчдад "Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх" тухай танхимын болон дадлага сургалтыг 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан.
Дадлага сургуулилтад тухайн байгууллагын ажилтнуудад цагийн байдал зарлаж, тухайн аюулын үед ажилтан, алба хаагчид руу чиглэсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар заавар зөвлөмжийг өгч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн ажилтан алба хаагчид тухайн үйлдвэрийн барилгад гарсан гал түймрийг унтраах, аврах ажиллагааг зохион байгуулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулан ажиллалаа.








Эх сурвалж:
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс