Хэлэлцээрийн 23 төрлийн бараан дээр маргаан үүсгэсэн юм. Энэ нь Их хурлаар батлагдсан Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд бодлогоор дэмжиж байгаа, салбаруудынтай холбоотой гааль тарифын асуудал туссан тул ийм үр дүн гарсан. Бид 8 бараан дээр асуулга саналыг зөвшөөрүүлсэн, 11 бараан дээр нь буулт хийлгэсэн, 4 төрлийн барааг чадаагүй.Энэ 4 төрлийн бараа нь йогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст уст гэсэн 4 төрлийн бараан дээр тарифын хамгаалалтаа бид нар авч чадаагүй. Гэхдээ гол үндсэн бараан дээр хамгаалалтуудаа хийсэн. Үүнийг бид нар зохион байгуулж зохицуулж чадсан. Улаан буудайн квотын асуудлыг зохион байгуулж зохицуулж чадсан. Архины, пивоны асуудал зэрэг дотоодын үйлдвэрүүд нэлээн бэхэжсэн салбаруудынхаа бүтээгдэхүүнийг хамгаалалтаа авч чадсан. Одоо цаг хугацаа нь ирж байна.
Өнгөрсөн 3 жилийн энэ олон их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бодлогын дэмжлэг энэ 3,5 сая хүнийхээ зах зээлд ханаж эхэлж байгаа. Монголын ААН-үүдэд шинэ зах зээл хэрэгтэй. Тэр зах зээлийг нээж байна, 200 сая хүний зах зээл нээгдэнэ. Уламжлалт 90 оноос өмнөх манай гол эдийн засаг худалдааны 90%-ийн харилцаа явж байсан. Гол түнш орнууд буюу сэрүүн бүсийн 200 сая хүний зах зээл 10 тэрбум долларын манай ижил төстэй барааны импорт хийж байгаа зах зээл. Өнөөдөр ХХААХҮ-ийн салбар 1 тэрбум долларын экспорт хийдэг болсон. Ноолуур 500 сая гарах байх, мах 300 сая даваад гарч байна. Бусад төрөл нь ороод 1 тэрбум руу тэмүүлж байгаа. Бид 10 тэрбумын зах зээл дээр л өрсөлдөнө. Харьцангуй үндэсний үйлдвэрүүд, шинэчлэл, технологийн өөрчлөлт, олон улсын чанар стандартыг нэвтрүүлэх, сав баглаа боодлоо өөрчлөх гээд энэ цогц асуудал үндсэндээ богино хугацаанд бид хийсэн.
Одоо зах зээлрүү тэмүүлнэ өрсөлдөөнд орно. Энэ зах зээл дээр бид нар өрсөлдөж гарч чадахгүй бол дараагийн бусад зах зээлд гарахад хэцүү. Энэ өрсөлдөөн буюу нэг талаасаа өргөн боломж гэж үзэж байгаа. Энд нийт гарч байгаа 367 төрлийн барааны 97% нь манай ХАА хөнгөн үйлдвэрлэлийн хийх ёстой бараа гарч байгаа. Нөгөө талаас импортын 367 төрлийн барааны 62,7% буюу 230 ширхэг бараа нь хүнд үйлдвэрийн бараа.
Бидэнд хэрэгтэй машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, эрчим хүчний олон төрлийн нэр төрлийн бараа буюу бидний үйлдвэрлэдэггүй энэ бараагаа хямдруулах бодлого хөнгөн үйлдвэрийн химийн бүтээгдэхүүн 43 ширхэг бараа байгаа. Газар тариаланд өргөн хэрэглэж байгаа бордоо, тэсрэх бодис, малын вакцинууд, эрүүл ахуйн салбарт эмнэлгийн салбарт хэрэглэж байгаа шингэн витаминууд. Монгол Улсад үйлдвэрлэдэггүй, өртөг нөлөөлж байгаа бараануудыг нэлээн оруулж өгсөн. Нөгөө талдаа бид нар боломжоо олж авна. Нөгөө талдаа үнэ унагаана.
