Байр суурь2 мин унших
Ж.Энхбаяр: Тогтворжуулалтын гэрээ нь төрийн эрх ашиг бус хөрөнгө оруулагчийн хөрөнгийг нь хамгаалж байгаа зүйл
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
Тогтворжуулалтын гэрээ нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг, хөрөнгийг нь хамгаалж байгаа зүйл. Төрийн эрх ашиг биш. Хөрөнгө оруулагч хуулийн орчин, эрсдэлээ дүгнээд л хөрөнгө оруулж байна шүү дээ. Тэгэхээр тогтвортой, баталгаатай байх орчныг нь баталгаажуулна.
Монгол Улсын эдийн засгийн байдал уналаа гэж ярьж байгаа шалтгааныг ойлгохгүй юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 4 дахин өслөө. Нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүн 2 дахин өслөө. Монгол Улс дунджаас дээш орон боллоо. Эдийн засаг 90 их наяд хүрлээ. 2008-2012 онд эдийн засгийн өсөлт 17%-д хүрч Монгол Улс дараагийн Катар, Кувейт болно. Жилдээ 5 тэрбум доллар ирдэг, дэлхийн топ хөрөнгө оруулалтын сангуудын удирдлагууд ирдэг, уулздаг, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт буцалж байсан үе.
Гэтэл 2012 онд АН засгийн эрхэнд гарснаар эдийн засгийн өсөлт 17 дахин унасан, валютын нөөц тэг болсон, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан санхүүжилтүүд дампуурчихсан гэсэн үг шүү дээ. 2016 онд Ардын нам Засгийг хүлээж аваад 4 дахин өсгөөд, нэг хүнд ноогдох орлогыг 2 дахин өсгөөд, эдийн засгаа тогтворжуулаад явж байна. Босгох хэцүү унагаах амархан байдгийн жишээ энэ. Тэр үеийн гэрч энэ танхимд 3-4 хүн байна. Би АН-ын залуучуудад шинэ санаа гаргаад орчноо хамтраад сайжруулахыг уриалдаг. Та нарын л ирээдүй шүү дээ.