Байр суурь2 мин унших
Ж.Энхбаяр: Их хурлын хийсэн хуульд нийцүүлж төсвийн хүрээ өөрчлөгдөж байна
УИХ-ын чуулганы /2026.10.30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Эдийн засаг, Хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариуллаа.
Хавар төсөв батлагддаг. Төсвийн хүрээ батлагдсаны дараа УИХ төсвийн орлого, зарлагад нөлөөлөх хуулиудыг батлаад байна. 7 сарын 2-нд батлагдсан ТӨК-дын ноогдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэх тухай хууль өөрөө 4,5 их наяд төгрөгийн орлого зөвхөн 27 онд гэхэд нэмэгдэхээр ороод ирсэн. Үүнийг чинь төсөвтөө нийцүүлээд орлого зардлыг нь ил тод болгох үүднээс хийж байгаа ажил. Нэг удаагийн. 28 оноос жигдрээд дараа жилээс төлөвлөхдөө ТӨК-даас татан төвлөрүүлэх ноогдол ашиг бусад хөрөнгө оруулалтаас олох орлогоо төлөвлөөд явдаг болчихно. 2027 онд тохиргоо хийж, төсвийнхөө ил тод байдлыг үүсгээд. Захиран зарцуулах эрхийг нь Их хурал дээр оруулж ирж байгаа хуулийн өөрчлөлт. Ахиад хэлье. Хавар төсвийн хүрээ, Үндсэн чиглэл батлагдсанаас хойш төсөвт нөлөөлдөг орлого зарлагын хууль баталж болмооргүй байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
