Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон түүний хамт олонтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Манай хоёр улсын Стратегийн түншлэл шашин, соёл, хүмүүнлэг, мэдээллийн технологи, аюулгүй байдал, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна.
Цаашид Стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.