Байр суурь2 мин унших
Д.Рэгдэл: 8 настайгаас нь сургадаг тогтолцоо нүүдэлчин арддаа хамгийн тохиромжтой нь
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.06.23/-ны өдрийн хуралдаанаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийлэв.
Хууль батлагдвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Малчин өрхийн асуудал яригдаж байна. Гэтэл хөдөө малтай өрх гээд нэлээдгүй том бүлэг хүмүүс бий. Тэд үүнд хамаарах уу? Монголын нүүдлийн соёл иргэншлийн орчинд суурин соёл иргэншлийн боловсролын тогтолцоог авчирч тавиад байгаа юм. 8 настайгаас нь сургадаг тогтолцоо нь нүүдэлчин арддаа хамгийн тохиромжтой нь байсан. Гэнэт Европын тогтолцоог оруулж ирэх болсон шалтгааныг гайхаж байна. Үүний нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөлөл асар их.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
