Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
Энэ хууль дээр Ажлын хэсэг их ажилласан байх. Хугацаа ч их байсан. Таван янзын хуулийн төсөл өргөн баригдчихсан. Энэ бүгдийг нэгтгэх, нийлүүлэх, уялдуулах талаар нэлээн ажил хийсэн байх. Хариуцлагын тухай асуудлыг л хөндье. Дэгийн тухай хуульд оруулж байгаа хэсэг заалт УИХ-ын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх. Хүн гэдэг амьтан чинь хийсэн ажлынхаа төлөө хариуцлагаа хүлээгээд хийгээгүй ажлынхаа өмнө бас хариуцлага хүлээгээд яваад байвал хүн гэдэг амьтныхаа зүйлдээ их тохирдог, Хомо сапиенс гэдэгтээ. Хариуцлага нь байхгүй болчихоор биологийнхоо ангиллаар нарийн хамарт сармагчны бүлэгтэй ойртоод оччихдог. Хариуцлагыг оруулж ирж байгаад баяртай байна. Гишүүн хууль санаачилчихдаг дараа нь ажлын хэсэг байгуулаад явчихдаг. Ажлын хэсгийн хуралдаанд, ажлын хэсгийн хүсэлтээр хууль санаачлагч ажлын хэсгийн хуралдаанд оролцох боломжийн талаар нэмэлт өөрчлөлтөд юу туссан бэ. Хууль санаачлагч гишүүн хууль батлагдаж дуустал үг хэлэх, асуулт асуух эрхгүй шахам явсаар ирсэн. Энэ хуулийн өөрчлөлт харин үг хэлэх боломж олгож байна. Үг хэлэх, асуулт асуухтай холбоотой хийдэл байна. Гишүүд бүлгүүдийнхээ аппликэйшнээр нэрээ өгчихдөг, цаг нь болохоор байхгүй байдаг. Үг хэлэх гээд зөндөө юм бодож байсан өчнөөн хүн ард нь үг хэлэх боломжгүй болоод, тэд нарынхаа боломжоор тоглоод хаячхаж байна. Сүүлийн үед Батбаатар гишүүн асуудал болгон дээр үг хэлнэ гэж нээрээ оруулчхаад л бүгд дээр нь байхгүй. Иймэрхүү хийдлийг засаж залруулах, ийм боломжийн талаар ажлын хэсэг ямар санал дүгнэлттэй байдаг вэ. 2 дугаарт зарчмын зөрөөтэй саналтай холбоотой. Төсөв хэлэлцэхэд тодордог. Мэргэжлийн байнгын хороон дээр зарчмын зөрөөтэй санал оруулаад уначихдаг. Нөгөөдөх нь Төсвийн байнгын хороон дээр ороод дахиад уначихдаг. Дээшээ нэгдсэн хуралдаанд ороод босоод ирдэг. Энэ тохиолдолд миний ойлгож байгаагаар Төсвийн байнгын хороо, мэргэжлийн байнгын хороон дээр унасан саналыг нэгдсэн хуралдаанд оруулдаггүй байвал оновчтой. Тэр талаар нэмэлт өөрчлөлтөд юм байгаа юу. 3 дахь нь Байнгын хороодтой холбоотой. Их хурлын зохион байгуулалтын бүтцийн хамгийн гол хэсэг нь байнгын хороод байдаг. Өнөөдрийн түвшинд байнгын хороодын хувьд асуудлаасаа илүү ирц нь толгойны өвчин болчхоод байна. Байнгын хороодын гишүүд Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тоо нь цөөрөөд ирэхээр ирцийн асуудал гайгүй болох болов уу. Нөгөө талаар байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд нэгдсэн хуралдаанд санал дүгнэлтээ оруулаад ирдэг. Санал дүгнэлт дотор нь санал нь байгаа. Байнгын хорооны дүгнэлт ерөөсөө байдаггүй.