Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны /2026.11.03/-ны өдрийн хуралдаанаар
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийллээ.
Энэ хуулийг дэмжиж байгаа, гэхдээ эргэлзээ бий болоод байгаа. Ажил, мэргэжил бүр өөр өөрийн гэсэн хуультай болоод байвал цаашдаа яах бол.Миний хувьд О.Саранчулуун гишүүний манлайлал дор Нийгмийн ажилтны тухай хуулийг өргөн бариад хүлээж байгаа. Нийгмийн ажилтан гээд 5 мянга орчим хүмүүсийн асуудал. Эрүүл мэндийн ажилчид гэхээр магадгүй 80 мянга гаруй хүмүүсийн асуудал. Дараа нь сантехникийн ажилчдын эрх зүйн байдлын асуудал гэсэн хууль оруулж ирээд байвал яах бол. Үүнд Т.Мөнхсайхан гишүүн та санал бодлоо хэлээч.
Нэгдсэн холбоо зөвлөлтэй байх нь. Нэгдсэн холбоо нь холбооныхоо дүрэм, журмыг батлах үндсэн үүрэгтэй юм байна. Гэтэл зөвлөл нь яг адил холбооны дүрэм журам батална гэж орж иржээ. Үүн дээр тайлбар авъя.Эмнэлгийн бусад мэргэжилтний тухай 4.1.3 дээр бүгд дээд мэргэжилтэй хүмүүс байх талаар яригдаад байна. Дээд боловсролгүй хүний асуудлаа яах вэ?