Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
УИХ-ын чуулганы /2026.10.30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд туссан орон нутгийн хөгжлийн сантай холбоотой хөрөнгийн зарцуулалт дээр орж ирсэн өөрчлөлтийн талаар байсан. Орон нутгийн хөгжлийн сан чиг үүргийг одоо хэрэгжүүлэхдээ тухайн сум, дүүрэг, багийнхаа иргэдээсээ авсан саналыг дарааллаад иргэддээ бодит тулгамдаж байгаа асуудалд нь шийдэл болгож зарцуулах зориулалттай сан. Тэгтэл нэмэлт өөрчлөлтөөр иргэд шийдэх гэхээсээ илүү төр нь шийдээд өгье өө 50%-ийг нь заавал ийм юманд зарцуул гэдэг бодлого гарч ирсэн. Зарим нь мэдээж нийтийн эрх ашигтай холбоотой асуудал байгаа ч ногоон эрчим хүчний төсөл арга хэмжээ нэмэгдүүлэх гээд заавал ийм юманд зарцуул гээд ороод ирж байна.
Үнэхээр тухайн баг, дүүрэг, сумд ногоон эрчим хүч нь хамгийн тулгамдсан асуудал юм уу, өнөө маргаашийн өдөр тутам явж байгаа зам харгуй нь байдаг юм уу, үер далангийн асуудал нь байдаг юм уу өөр асуудал нь хамгийн чухал уу гэдгийг иргэд өөрсдөө эрэмбэлж мэдмээр мэдэх ёстой. Төсвийн оролцоонд иргэдийн сайн оролцоо болох асуудал гардаг асуудал орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, санал авах асуудал байсан.
Үүн дээр асуулт асуугаад санал хэлсэн. Ажлын хэсгээс орж ирж байгаа санал дээр үүнтэй холбоотой өөрчлөлт ороогүй байна. Ажлын хэсэг үүнийг ярилцсан уу? Орон нутагтаа тухайн иргэдийн амьдралд ойрхон асуудлуудыг нь шийдэх асуулдал руугаа төр би мэдээд шийдээд өгье гэдэг бодлого хэр зөв гэж та бүхэн үзээд энэ дээр ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй юм бэ? Яагаад үүндээр өөрчлөлт оруулсангүй вэ?