Байр суурь2 мин унших
С.Одонтуяа: Хууль батлагдсанаар орчны дэд бүтэц, орчны цогц зохицуулалт нь хамтдаа шийдэгдэнэ
ИХ-ын чуулганы /2026.07.03/-ны өдрийн хуралдаанаар Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд хууль санаачлагчаас дараах асуудлуудыг тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Асрах үйлчилгээний тухай хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа юм. Энэ нь өөрөө анхдагч хууль. Тэгэхээр өмнө нь манай улсад асуудал ямар ч хуульгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан гэж хэлж болно. Энэ салбарт хамгийн их нийгмийн бухимдал байдаг. Учир нь өнөөгийн нөхцөлд гэр бүлийн гишүүн нь гэртээ байгаа өвчтэй хүнийг харж харсаар ирсэн. Хүн өөрөө ажил хөдөлмөр эрхэлмээр байдаг, гэрийнхээ орлогыг нэмэгдүүлмээр байдаг. Гэтэл харах хүнгүйгээс болоод нэг хүн нь ажлаасаа чөлөө аваад гэртээ хардаг. Зарим хүмүүст харах хүн ч байхгүй ахмад настнууд байдаг. Гэр бүлийн гишүүддээ дарамт болохгүйгээр шийдвэрлэх хууль эрх зүйн орчин байгаа юм. Тэгэхээр манай улсад хамгийн хэрэгтэй чухал хууль. Манайд мэргэжлийн асрах үйлчилгээний тогтолцоо нь байхгүй. Хэд хэдэн компани ийм асрах үйлчилгээний газрыг байгуулаад тэгээд дампуурсан. Учир нь санхүүжилт нь ойлгомжгүй. Дээрээс нь мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдээгүй байдаг.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
