Онцлох мэдээ1 мин унших
УИХ-ын дарга хуралдааныг сонирхолын зөрчилгүй, намчирхалгүй удирдах ёстой!

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2026,04,03/-ны өдрийн хурлаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад парламентын ардчилал бэхжих, улс төрийн намууд хариуцлагажих, хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн боломж нэмэгдэх юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалын хэсгээс:
Хуулийн төслийн зорилго нь Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын нийт бүрэлдэхүүний олонхид хүлээн зөвшөөрөгдөх, төвийг сахисан байдлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын хуралдааныг сонирхолын зөрчилгүй, намчирхалгүй удирдах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түр эзгүйд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулийн шаардлага нөхцлийг ханган хэрэгжүүлэх зэрэг асуудлыг зохицуулах хууль зүйн үндэсийг бий болгох төдийгүй нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах ажлыг үр нөлөөтэй, зүй бус хязгаарлалтгүй хэрэгжүүлэх боломжийг олгоход чиглэнэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
