Үйл явдал2 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа. Хөвсгөл аймгаас хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан дараах эрхмүүд Монгол Улсын АВАРГА хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж байна.
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧНААР
-Цэцэрлэг сумын Согоот багийн малчин Дарамрагчаагийн Бэхбат
-Галт сумын Зүрх багийн малчин Дагийсүрэн овогтой Бат-Очир
-Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн малчин Лхагваагийн Шаравжамц
-Мөрөн сумын Элст багийн малчин Чимэддоржийн Мөнхбат
-Тосонцэнгэл сумын Мухархөндий багийн малчин Бадамдоржийн Жамбалдорж
-Түнэл сумын 2 дугаар багийн малчин Доржийн Далайцэрэн
-Арбулаг сумын Уртбулаг багийн малчин Амарбатын Ганзориг
-Их-Уул сумын Асгат багийн малчин Чулуунбатын Тодгэрэл
-Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Санжмятавын Баасанцэрэн
-Жаргалант сумын Цагаанбургас багийн малчин Гомбосүрэнгийн Батжаргал
-Тариалан сумын Тавантолгой багийн малчин Жадамбын Ширчинжав
МОНГОЛ УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН
-Цагаан-Үүр сумын Үүр багийн саальчин Галсанжамцын Мөнхдэлгэр
МОНГОЛ УЛСЫН АВАРГА ФЕРМЕР
-Мөрөн сумын Мандал багийн фермер Дэчинсүрэнгийн Дамдинсүрэн
МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН
-Рашаант сумын “Улаан-Од” ХХК
МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ
-Тариалан сумын “Алтан хажир” ХХК-ийн механикжуулагч Бямбахишигийн Лхагва-Очир
-Мөрөн сумын Урандөш багийн иргэн Гомбо-Очирын Адьяасүрэн нар тус тус шалгарлаа.
Хоймор нутгийн зон олныхоо нэрийн өмнөөс Улсын аварга хэмээх эрхэм цол хүртсэнд баяр хүргэе. Малчин, тариаланч түмний минь үйлс бүхэн арвай буудай мэт үржиж, халуун хошуут мал сүргийн буян хишиг дэлгэрэх болтугай.