#Тойрог1 мин унших
Одоохон...
Одоохон...
#Тойрог1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Батсүмбэр сумын цэцэрлэгийн багш, ажилтнуудын баярын арга хэмжээнд /2026.10.09/ оролцлоо.
Энэ үеэр цэцэрлэг, сургуулиудад зөөврийн компьютер, 11–12 дугаар ангийн сурагчдад зөвхөн сургалтын зориулалтаар ашиглах таблет гардууллаа.
Мөн сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон багийн Засаг дарга нарт үйл ажиллагаандаа ашиглах зөөврийн компьютер, хэвлэгч зэрэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Хүүхэд багачуудын оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлж, зөв төлөвшил, хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулан, ирээдүйн эхлэлийг тавьж буй эрхэм багш, сурган хүмүүжүүлэгчдийнхээ нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлд талархал илэрхийлэв.

