Онцлох мэдээ1 мин унших
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгджээ!
Сэтгүүлч
Одоохон...
Онцлох мэдээ1 мин унших
Сэтгүүлч

Үүнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагууд эрэн хайх ажиллагааг эрчимжүүлжээ.
Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Туул гол, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Уг ажиллагаанд 20 гаруй албан хаагч оролцож, дрон болон шаардлагатай техник, тоног төхөөрөмж ашиглан ажиллаж байна.
Иймд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт оршин суудаг, зорчиж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Баавгайтай таарсан тохиолдолд:
Баавгай харсан, эсвэл байршлын талаарх мэдээлэл илэрсэн тохиолдолд 102, 77070840, 72720303, 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг холбогдох байгууллагаас хүслээ. Мөн Богдхан уулын дархан цаазат газар болон ойролцоох уул, ойн бүсэд агаар салхинд гарах, алхах, аялал зугаалгаар явах иргэдийг нөхцөл байдал тогтворжих хүртэл тус бүсэд зорчихгүй байхыг анхааруулж байна.