Байр суурь1 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
Эдгээр хуулийн төслүүд нь гол, мөрөн, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж, дэд бүтэц барихыг хориглох, усны нөөцийг хамгаалах зохицуулалтыг чангатгах, усны сав газрын нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдлоос урьдчилан сэргийлэх, усны харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхой болгоход чиглэж байна.
Монгол Улсын усны нөөц, тэр дундаа гүний усны хомсдол, түүний хамгаалалт, зохистой ашиглалт улам бүр тулгамдсан асуудал болж байгаа энэ цаг үед дээрх хуулийн төслүүдийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Гэхдээ хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлага, хяналтын байгууллагуудын эрх, үүрэг, уялдаа холбоог тодорхой тусгах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, усны нөөцийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулахын зэрэгцээ түүнийг хэрэгжүүлдэг, хариуцлага тооцдог тогтолцоог бодитоор бүрдүүлэх нь чухал юм.