Үйл явдал1 мин унших
Төрийн есөн хөлт их цагаан тугийг цэнгүүллээ
Түүх, уламжлал
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо.
Энэ өдөр монголчууд бид төрт ёсны түүхэн уламжлал, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, Их Эзэн Чингис хааныхаа алдар гавьяагаар бахархдаг билээ.

