Ажилламаар байна. 2022 онд улсын төсвөөр хэрэгжиж байгаа дутуу баригдсан боловсролын салбарын хөрөнгө оруулалт дээр Төсвийн байнгын хороо боловсролын байнгын хороо хамтарч ажиллаад тухайн үед 60 гаруй дутуу баригдсан байсан объектуудыг бүгдийг нь ашиглалтад оруулж байсан. Үүнийг дагаад төсөв өргөн барихад нь бид нар боловсролын салбарын урсгал зардлыг нэмээд сугалааны цэцэрлэг гэдгийг байхгүй болгож байсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээг шалгаад сайжруулъя гэж байвал өргөн цар хүрээнд харчихвал их сайн байна. Асуудал УИХ-д өөрт нь байгаа юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд ямар нэгэн эрэмбэгүйгээр, тэргүүлэх чиглэл барихгүйгээр олон санал төсөл хөтөлбөр ордог. Төсөв батлагдахад мөн адил.
Уг нь төсвийн хууль хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд улсын төсвөөр яг юу хийж, юуг хийхгүй вэ гэдгийг маш сайн эрэмбэлж оруулж өгмөөр байгаа юм. Одоо ТЭЗҮ, зураг гэсэн ганцхан л эрэмбэ байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл, арга хэмжээг харахад нэлээн олон тоног төхөөрөмжийн саналууд байдаг.

Нэг бол Засаг хажуудаа лизингийн компанитай болох юм уу, аль эсвэл УИХ-ын бүрэн эрхтэй нь дүйцүүлэх байдлаар лизингээр тоног төхөөрөмж машин зэргийг авах үүд хаалгыг нь нээгээд өгчихвөл улсын төсөв дээр ирэх ачаалал нь багасна. Үүнийг жил, жилд нь тодорхой хэмжээний зардлыг нь урсгал зардал дээрээ ттавиад явчихвал нэг жилийн дотор бүх багш нарын компьютер,шаардлагатай газрын автомашинуудыг шийдэж болж байна.