#Шилэн хууль3 мин унших
Электрон тамхины зохицуулалтгүй хэрэглээг хуульчиллаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Шилэн хууль3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж буйг ДЭМБ-аас 2021 онд гаргасан "Электрон тамхи ба эрүүл мэнд” тайланд онцолжээ. Янжуур тамхи, электрон тамхины хор хөнөөл яг ижил болохын зэрэгцээ утаа үл үзэгдэх боловч шинэ төрлийн тамхинаас гарч буй хорт элементүүд дам тамхидалтыг үүсгэдэг болохыг эрдэмтэд нотолсон.
Мөн татварыг нь нэмэхэд хэрэглээ багасдаг болохыг олон улсын туршлага нотолдог. Тамхины үнэ ДЭМБ-ын зөвлөмжөөс доогуур байгаа нь тамхидалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа юм.Манай улсад өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ хяналт, зохицуулалтгүйн улмаас дэлгэрч "моод" болж буй тул төрөөс ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлэх, тамхидалтын дорвитой арга хэмжээ авах шаардлага үүсээд байна.
Тэгвэл 2025.09.18-ны өдөр УИХ-ын 78 гишүүн хамт өргөн барьсан, олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан Тамхины хяналтын тухай хууль өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа.
Шинэ хуулийн төслийн нэг гол цөм нь электрон болон халаадаг тамхийг "тамхин бүтээгдэхүүн" гэх ангилалд албан ёсоор оруулж, хуулийн хяналт тогтоох явдал. Дотоодын бүх дэлгүүрүүд, супермаркетуудад кассны дэргэд чихэр, бохь шиг өнгө алаглуулан өрөөстэй байгаа электрон тамхинууд хүүхэд, залуусын харааг булааж, "гоё үнэртэй, хоргүй" гэх хуурамч маркетингаар тэднийг никотины хамааралд оруулж байгаа нь гашуун үнэн.
Хамгийн сүүлд гаргасан мэргэжлийн байгууллагын нарийвчилсан судалгаагаар манай улсын дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь түгшүүрийн харанга мэт. Тиймээс хууль санаачлагчдын харж буйгаа тус нэмэлт өөрчлөлт нь батлагдсан тохиолдолд тус бүтээгдэхүүний амт, үнэр оруулагчийг хориглож, сурталчилгааг бүрэн хааж, ирээдүй хойч үеэ никитонд донтох эрсдэлээс хамгаалах бодит хамгаалалт болох аж.
Түүнчлэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тамхийг кассны хажууд ил тавихыг хориглодог. Шинэ хуулийн төслөөр манай улс ч мөн энэ жишиг рүү орно. Тамхийг ил харагдахгүй байршуулж, зөвхөн насанд хүрэгчид тусгай жагсаалтаас сонгож авах зохицуулалт нь тамхи татах сэдлийг бууруулаад зогсохгүй, хүүхэд багачуудад хорт зуршлыг "хэвийн үзэгдэл" мэтээр харагдуулахгүй байх сэтгэл зүйн ач холбогдолтой.
Хуулийн төсөл батлагдсанаар утаат, электрон, халаадаг гэх мэтчилэн шинэ тутам гарсан бүтээгдэхүүнийг бүгдийг нь адилхан Тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалтад оруулна.
Мэдүүштэй заалтууд:
- Дотор орчинд татаж болохгүй,
- Тусгай зөвшөөрлөөр импортлох
- Тусгай зөвшөөрөлтэй газар зарах
- 21 нас хүрээгүй хүнд зарж, борлуулахыг хориглох