Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Факторингийн тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар нээж хэлсэн үгэндээ санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнесийн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, зээлийн үйлчилгээнээс ялгаатай санхүүжилтийн суваг болон эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна. Ялангуяа зах зээлийн зарчимд нийцсэн, олон тулгуурт санхүүгийн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, иргэн бүрт хүртээмжтэй хүргэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байгааг онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Санхүүгийн зохицуулах хороо зээлээс бусад санхүүжилтийн үйлчилгээг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг дурдаад эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн сувгийг бий болгох факторингийн үйлчилгээний эрх зүйн орчныг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байгааг чухалчилсан.

Манай улсад факторингийн харилцаа, үйлчилгээ бие даасан хууль эрх зүйн зохицуулалтгүй бөгөөд 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд зөвхөн нэр томъёоны тодорхойлолт төдийгөөр хязгаарлагдаж, өнөөдрийг хүрсэн. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран олон улсын авлагын санхүүжилтийн эрх зүйн орчинг судлан уг хуулийн төслийг боловсруулаад байгаа ба хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлгийг ийнхүү эхлүүллээ.