#Тойрог1 мин унших
Одоохон...
Одоохон...
#Тойрог1 мин унших

УИХ-ын гишүүн Х.Жангабыл Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хамтаар 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах Баяннуур, Сэрүүн, Сөнхөл нууруудыг түшиглэн нийт 3000 МВт-ын хүчин чадал бүхий "усан цэнэгт" цахилгаан станц байгуулах боломж, нөхцөлтэй газар дээр нь танилцлаа.
Төрж өссөн төрөлх нутаг Булган сумандаа хүрэлцэн ирж, Баян-Өлгий аймгийнхаа байгалийн онцлог байдалд тулгуурлан томоохон хэмжээний төсөл эхлүүлэх, түүнийг улсын хэмжээний бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх, бодит ажил хэрэг болгох нь миний хувьд чухал зорилтуудын нэг болоод байгаа билээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр баруун бүс төдийгүй манай улсын эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, цаашлаад цахилгаан эрчим хүчийг гадаад зах зээлд экспортлох боломжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой юм.
Олон улсын ижил төрлийн төслүүдийн хөрөнгө оруулалтын жишиг өртгөөр тооцвол нийт 3–9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татах боломжтой бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу тал үүснэ.