Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


Эдгээр цогцолборын нэг “Шихихутуг” цогцолборын бүтээн байгуулалт, хэрэгжилтийн явцтай танилцах, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, гүйцэтгэгч болон орон нутгийн албан тушаалтнуудтай уулзан УИХ-ын гишүүд М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн нарын хамт Хэнтий аймагт ажиллаж байна.
“Шихихутаг” цогцолбор нь Норовлин сумын төвөөс зүүн хойд зүгт 4.5 км зайд Урандөш хайрхны баруун энгэрт байрладаг. Ерөнхий харагдах байдал нь жигүүрт морь байхаар төлөвлөсөн энэхүү цогцолборыг байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой.
Мөн тус аймагт ажиллах үеэр Бэрх суманд байрлах уурхайг тохижуулж, түүхэн дурсгал, уурхайн орчин, үйлдвэрлэлийн өвд тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж байгаатай танилцлаа.



