Тухайлбал зөвхөн зам тээврийн ослоор сүүлийн 10 жилд нийт 5308 хүн амь насаа алдаж, 38188 хүн осолд өртөж хөдөлмөрийн чадвараа алдаж бусдын асаргаанд орсон байна. Эдгээрийг дундажлавал сүүлийн 10 жилд дундажаар жил бүр 531 хүн нас барж, 3819 хүн тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдаж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсоор байна.
Хүний алтан амь, эрүүл мэндийг юугаар ч нөхөн төлөх боломжгүй ч, 2012 оноос хэрэгжиж эхэлсэн Жолоочийн даатгалын тухай хуулиар тээврийн хэрэгслийн жолооч, өмчлөгч бүрийг хариуцлагын даатгалд хамруулж, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж өгсөн юм.
Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа 1.1 сая гаруй тээврийн хэрэгсэл бий гэсэн судалгаа байдаг. Эдгээр тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох жолооч, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүрийг заавал Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсаны дараа замын хөдөлгөөнд оролцуулж байгаа хэдий ч жолооч нарын хариуцлагыг сайжруулах хөшүүрэг нөлөө үзүүлэхгүй байна. Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээний зохион байгуулалт буруу байгааг яаралтай өөрчлөх шаардлагатай байна.
Жил ирэх бүр даатгалд хамрагдаж байгаа жолооч нарын төлсөн хураамжийн орлого нэмэгдэж байгаа нь даатгалын компаниуд болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргаж буй тайлангуудаас харагддаг.
Уг тайлангуудаас нэгтгэн дүгнэж үзэхэд Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд 14 даатгалын компани нь зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалаас 230,5 тэрбум төгрөгний хураамжийн орлогыг олж, үүнийхээ 52,8 хувь буюу 121,8 тэрбум төгрөгийг даатгалтай жолооч нарын гаргасан ослын хохирогчийн нөхөн төлбөрт олгосон бол үлдэх хэсэг нь даатгалын компаниудын мэдэлд үлдэж байна.
Хэдийгээр жил бүр дундажаар 13,5 тэрбум төгрөгийн зам тээврийн ослын нөхөн төлбөрт олгож, зохих хэмжээний хохирогчийн хохирлыг барагдуулан шийдвэрлэж байгаа нь сайшаалтай.
1. Жолоочийн даатгалын тухай хуулийг нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх этгээдийг хуульчилж заагаагүй байна.
2. Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх гол гол субьекь нь Зам тээврийн салбартай ямар ч уялдаагүй ажилладаг
3.Жолоочийн даатгалын тухай хууль бол аль нэг салбарын тухай эсвэл хэсэг бүлэг хүмүүст зориулагдсан хууль биш бөгөөд улсын хэмжээнд айл өрх бүрт, иргэн бүрт хүрч үйлчлэх өргөн хүрээнд үйлчлэх хууль юм.
Жишиж хэлбэл яг л Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын хэмжээнд яригдах өндөр ранктай хуулийг ашгийн төлөө хувийн даатгалын компаниудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа зэргээс хамаарч дээр дурьдсан зорилго зорилтуудыг хангаж чадахгүй байна.
Мөн жолооч нарт мэдээлэл өгөх, , зан байдалд нөлөөлөх сургалт явуулах, осол хамгийн их гарч байгаа замын цэгүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг холбогдох газруудтай нь хамтарч хэрэгжүүлэх, хариуцлагатай жолооч нарыг дэмжих зэрэг тодорхой ажлуудыг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэдэг болгох өөрчлөлт зайлшгүй үгүйлэгдэж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ ажлыг хэн, хэрхэн хийх эзэн бие тодорхойгүйгээс дээрх ажил хойшилж, иргэдийн амь нас эрүүл мэнд хохирсоор байна.
Монголын төр жолоочийн хариуцлагыг сайжруулахад нөлөөлөх Жолоочийн даатгалын тухай хууль баталсан нь сайн боловч энэ хуулийг Зам, тээврийн салбарын үйл ажиллагаатай уялдуулахгүйгээр эцсийн зорилго нь хангагдаж чадахгүй гэдгийг анхаарч, жолоочийн даатгалын тухай хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болоод байна.
Эх сурвалж: