Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжээд нэлээн хэдэн жил боллоо. Хууль хэрэгжсэн хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн ч, үр дүнд хүрээгүй асуудал их байна. Осол, зөрчлийн тоо буураагүй. Хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхдээ ашгийн төлөө байгууллага, компаниудад зөвшөөрөл өгсөн. Нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн ажил зохион байгуулах боломжгүй болсон.
Даатгалын зах зээл Монгол Улсын эдийн засагт чухал үүрэгтэй. Бусад улсад яадаг вэ гэхээр 60 хувь нь банкинд суурилсан, 30 хувь нь хөрөнгийн зах зээл, 10 хувь нь даатгал гэж явдаг. Тэгэхээр даатгалын зах зээл монгол улс цааш хөгжихөд үнэхээр чухал ач холбогдолтой.
Т.Аюурсайхан гишүүний санаачилсан хуулийг буруу гэх арга байхгүй. Даатгалын компаниудын эсэргүүцэж байгаа ч буруутгах арга байхгүй. Яагаад гэхээр ашгийн бус байгууллага хийх юмыг ашгийн байгууллагад өгсөн нь төрийн алдаатай бодлого. Төрийн зохицуулалтуудыг тухайн үедээ хийгээгүй. Автомашинуудын тоо, даатгалтай холбоотой асуудлуудыг шийдэлгүй хаячихсан.
Жолоочийн хариуцлагын даатгал бүх улсад байдаг. Дэлхийн 165 оронд байна. хувийнхаар ч хэрэгжүүлж байна, ТББ гэсэн улсад хамааралгүй байгууллагууд ч, улсын компаниуд ч хийдэг туршлага байна. Зарим компаниуд нь ХК болж өргөжсөн юм байна. 14 компани маань 33 тэрбум цугларуулж, 14-ийг нь өгч, 14 нь тухайн компанидаа үлдэж байна. Ашиггүй ажилладаг гэж хэлж болохгүй. Тиймээс дундын хувилбарыг олж ажлын хэсэг дээр асуудлаа ярилцаж, хувийн компаниудын төлөөлөл орж тал талаасаа шийдээд явах боломж байна гэдэг санал байна.
Эх сурвалж: