Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгоор уг пянзыг бүтээжээ.“Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтой.“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, “Авьяасаар бүтээсэн 20 жил” уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцлов.“Улаанбаатар” пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангарьдын дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Хангарьд”, “Модун”, “1963”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл багтжээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Монголбанкинд зохион байгуулагдсан “Санхүүгийн хэрэглэгчийн эрх хамгаалалт” хэлэлцүүлэгт ажлын хэсгийн ахлагчийн хувиар оролцож, үнэт цаас, даатгалын салбарын төлөөлөгчдийн санал, байр суурийг сонслоо.Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Мандхай, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов.Хөрөнгийн зах зээл, даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын туршлага, хуулийн төслийн гол зохицуулалтуудыг танилцуулж, хэрэгжилтийн талаар санал солилцлоо.Хуулийн төсөлд дараах гол зохицуулалтуудыг тусгаад байна.Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, шимтгэл, эрсдэлийн мэдээллийг ил тод, ойлгомжтой болгохХэрэглэгч болон санхүүгийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгохИргэдийн гомдлыг шийдвэрлэх тодорхой журам, хугацааг тогтоохСанхүүгийн маргааныг шүүхээс гадуур, үнэ төлбөргүй, хараат бусаар шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэхЭнэхүү хуулийн төсөл нь банк, зээлийн үйлчилгээнээс гадна үнэт цаас, даатгалын салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг салбарын онцлогтой уялдуулан хуулийн төслийг боловсронгуй болгоход тусган ажиллана гэдгээ хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл тодотгов.

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрсний хэрэглээнээс бүрэн татгалзаж, ногоон сургууль боллооЧингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургууль нүүрсэн галлагаатай уурын зуухаа халж, шингэрүүлсэн хийн халаалтын системд бүрэн шилжлээ.Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр тус сургуульд ажиллаж, боловсролын салбарт хэрэгжиж буй ногоон шилжилтийн үр дүнтэй танилцлаа.Жилд 420 тонн нүүрс хэрэглэдэг байсан тус сургууль нүүрсний хэрэглээнээс бүрэн татгалзсанаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг сайжрууллаа.860 сая төгрөгийн өртөгтэй төслийг улсын төсвөөс шууд хөрөнгө зарцуулахгүйгээр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн нь онцлог юм.Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн дараа 149 дүгээр сургууль ийнхүү хийн халаалтад шилжсэнээр дүүргийн боловсролын байгууллагуудын нүүрсний хэрэглээг бууруулах ажил үргэлжилж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасангийн санаачлан боловсруулж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд “Гэрээс сургууль хүрэх зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.Энэ үеэр хууль санаачлагч “Хүүхэд бүр гэрээсээ сургууль хүртлээ аюулгүй зорчих эрхтэй. Энэ эрхийг бодитой хангахын тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохын зэрэгцээ замын дэд бүтэц, тэмдэг тэмдэглэгээ, хурдны зохицуулалт, явган хүний гарцын аюулгүй байдлыг сайжруулж, төр, сургууль, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүүхдийн аюулгүй байдал бол бидний хамтын хариуцлага” хэмээн онцоллоо.Хэлэлцүүлэгт дэмжлэг үзүүлэн, хамтран оролцсон:Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)- Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.СэмжидмааБНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар- Координатор: Soohyun Kim- Төсөл хариуцагч: Л. МөнхжинТөслийн гүйцэтгэгч компани (Dohwa Engineering)-ийн төлөөлөл- Төслийн менежер (PM): Ma Guk-jun- Төслийн ахлагч (PL): Lee Ju-haeng- Сургалтын материал хариуцсан доктор: Won Dong-wookГурван дүүргийн сургуулийн удирдлагууд- Хан-Уул дүүргийн 89-р сургууль;- Сонгинохайрхан дүүргийн 121-р сургууль;- Баянгол дүүргийн 28-р сургууль.Мөн төрийн болон мэргэжлийн байгууллагууд, сургуулийн удирдлага, бусад оролцогч талууд
Хууль зүйн байнгын хорооны /2026.10.26/ хуралдаанаар Төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийлэв.Төсөв уншихаар албан тушаалтны өрөө тасалгааны тансаглал, гадаад дотоод зугаалгын мөнгө л том, том дүнгээр харагдаад байдаг. Гэтэл иргэний аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаанд мөнгө харагдахгүй байна шүү дээ…Мөн хар тамхи, мөнгө угаах, цахим гэхмэтчилэн ҮНДЭСТЭН ДАМНАСАН гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлэхийн тулд МӨРДӨХ АЛБА БАЙГУУЛАХ ЮМ УУ?! Энэ талаар Улсын Их Хурлын тогтоол хүртэл гарсан. Боловсон хүчин, гадаад хамтын ажиллагааг сайжруулах, тоног төхөөрөмж авах төсөв мөнгө байгаа юм уу?! Төсөвлөсөн төсөв ерөөсөө харагдахгүй байна.
Армени улсын Еревен хотод зохион байгуулагдаж буй Биологийн олон янз байдлын тухай СОР17 талуудын бага хуралд УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны төлөөлөл болж УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг нар оролцож байна.Уг арга хэмжээний хүрээнд Монгол улсаас БОУАӨЯ-ны төлөөлөл, НҮБ-ын энэ чиглэлийн төслүүдийн Монгол дахь төлөөлөгчид зэрэг албаны хүмүүс оролцож байна. Өнөөдөр Европын сэргээн босголтын банкны Байгалийн санхүүжилт, уур амьсгалын бодлогын хэрэгжилт хариуцсан захирал Эноуд Олоузи, Уур амьсгалын стратегийн газрын захирал Женперо Начи нартай уулзаж усны болон экологийн томоохон төслүүд дээр хөрөнгө оруулалт босгох боломжтой талаар ярилцлаа. Мөн энэхүү арга хэмжээнд оролцож буй Говийн бүсийн малчид, иргэдээс бүрдсэн "Хил хязгааргүй алхам" ТББ -ын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Манай говийнхон тэртээ холоос энд ирж туршлага судлах, өөрсдийн тулгамдсан асуудлаар дуу хоолойгоо хүргэх зэргээр идэвхтэй оролцож байгааг харж бахархах сэтгэл төрж явлаа. Монгол улсын хувьд тэр дундаа манай говийн бүс нутгийн хувьд цөлжилт, хөрсний доройтол, биологийн олон янз байдлын эрсдэл бол тулгамдсан асуудал тул бүхий л байдлаар санал бодлоо илэрхийлж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, гарц шийдэл хайж явна

НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ бодлогын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдийн мэдээллийг УИХ-ын цахим хуудсанд байршуулсаар байна.Ингэснээр гишүүдийн ажлын тайланг нээлттэй, нэг дороос авч танилцах, цаашид ч архив болон үлдэж байгаа нь сайшаалтай. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн Ажлын товч тайлантай энд дарж танилцана уу.УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тайлант хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны 143 хуралдаанд оролцож, 99.3 хувийн ирцтэй ажилласан. Чуулганы хуралдаанд нийт 725 цаг 33 минут оролцож, хэлэлцэж буй асуудлаар хамгийн олон буюу 108 асуулт асууж, 35 удаа үг хэлж, 119 минутын хугацаанд байр сууриа илэрхийлсэн байна.Тайлант хугацаанд нийт 26 ажлын хэсэгт давхардаагүй тоогоор оролцож, үүнээс 5 ажлын хэсгийн ахлагч, 1 ажлын хэсгийн дэд ахлагчаар ажилласан. Хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаанд дараах 5 үндсэн чиглэлийг тэргүүлэх чиглэл болгон ажилласан байна. Үүнд:Парламентын засаглал: УИХ-ын үйл ажиллагаа, чуулганы дэг, улс төрийн намын эрх зүйн орчин,Нийгмийн хамгаалал: Гэр бүл, ахмад настан, асрах үйлчилгээ, хүртээмж,Хөдөлмөр ба эрх: Үйлдвэрчний эвлэлийн эрх, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт,Ёс зүй ба хяналт: Төрийн албан хаагчийн ёс зүй, УИХ-ын шийдвэрийн биелэлт,Төсөв, эдийн засаг: Улсын төсөв, татварын бодлого, Үндэсний баялгийн сан зэрэг юм.
Өчигдөр /2026.10.27/ УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургууль дээр Европын аюулгүй байдлын байгууллага (OSCE PA), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран зохион байгуулсан үе тэнгийнхниы дээрэлхэлтийн эсрэг сургалт арга хэмжээг зохион байгууллаа.Уг арга хэмжээнд 23-р сургуулийн багш сурагч, эцэг эхчүүдийн төлөөлөл бас оролцсон. Дэмжиж ажилласан хууль хэрэгжүүлэх байгууллагууд болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болон 1, 23-р сургуулийн удирдлага хамт олон мөн талархаж буйгаа илэрхийлэв.

Өнөөдөр /2026.10.27/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийлэв.Яам, агентлагийн 65 албан хаагч хүрэлцэн ирж, олон цагаар сууж байна. Ихэнх нь хэлэлцүүлэгт бараг оролцохгүй, асуулт бараг оногдохгүй байж байгаад л алба руугаа буцаж буй харагдах. Яам, агентлагийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нар биечлэн оролцох нь зөв. Парламентын засаглалтай оронд төсвөө батлуулахын тулд тэд байх нь чухал. Харин бусад мэргэжилтэн, ажилтнуудыг бол цахимаар оролцуулах техникийн боломж нэгэнт бий болсон. Яг танхимд сууж байгаа мэт л хуралдаанд оролцоод явах боломж байгаа.Технологи ийнхүү хөгжчихөөд байхад төрийн ажлын арга барил хуучнаараа байж болохгүй. Төрийн албан хаагчид ажлаасаа оролцсоноор цаана нь тэднээс үйлчилгээ авах иргэдийн цаг л хэмнэгдэж, хүнд суртал тухайн үедээ буурах боломж нээгдэнэ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.10.28) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзан хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Элчин сайд Эдвин Самуэлийг Монгол Улсад томилогдон ажиллаж буйд баяр хүргээд, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тээврийн салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцоллоо.Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс 1963 оны нэгдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, худалдаа, уул уурхай, соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Энэ хүрээнд өнөөдөр зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа төмөр зам, иргэний нисэхийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээвэр, метро болон хөнгөн галт тэрэгний төслийн талаар санал солилцов.ТӨМӨР ЗАМ, ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны наймдугаар сарын 24-нд Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн санхүүжилтийн баталгаа, тэр дундаа агаарын тээврийн салбарт “Эйрбас” компанийн агаарын хөлөг худалдан авах болон бусад төсөлд санхүүжилт татах боломжийн талаар санал солилцсон тухайгаа танилцууллаа.Их Британийн Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсыг хөгжүүлэхэд зам, тээврийн салбар чухал үүрэгтэйг онцлоод, энэ салбар нь зөвхөн дэд бүтцийн бүтээн байгуулалт, ачаа тээвэрлэлтийн асуудлаар хязгаарлагдахгүй, улс орны худалдаа, эдийн засгийн хөгжилд голлох нөлөө үзүүлдэг стратегийн чухал салбар болохыг тэмдэглэлээ. Тэрээр Их Британийн тал Монгол Улсын Зам, тээврийн яамтай төмөр зам болон иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах боломжтой бөгөөд хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэн ажиллахад анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ. Мөн Их Британид төмөр замын асуудал хариуцсан сайд ажилладаг бөгөөд уг сайд Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цахим уулзалт зохион байгуулж, хоёр улсын төмөр зам болон дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжиллаа.Уулзалтын төгсгөлд талууд энэ өдрийн яриа хэлэлцээг цаашид бодит хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх, энэ хүрээнд Монгол Улсын төмөр зам, иргэний нисэхийн салбартай биечлэн танилцаж, хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд дахин санал солилцохоор тогтов.