Үйл явдал2 мин унших
Ж.Алдаржавхлан: Аялал жуулчлалаар орлого олдог, ногоон эдийн засгийг бий болгох нь нэн чухал байна!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Тэрбээр, “Бид нар цаашдаа аялал жуулчлалынхаа бодлогоо Европ Америкад чиглүүлсэн гадна хамгийн том зах зээл Ази тивд байна гэж харж байгаа. Ялангуяа Зүүн хойд Азид Япон, Солонгос, Хятад, Монголыг сонирхсон, Монголын аялал жуулчлалаар ирэх хүсэлтэй олон мянган, олон сая иргэд байгаа. Иймд гол бодлогоо Зүүн хойд Ази руу чиглүүлнэ гэсэн бодолтой байгаа. Мэдээж Европ Америкаас жуулчид ирэх ёстой. Гэхдээ тэд массаараа ирж чадахгүй юм байна лээ! Хамгийн их массаа бүрдүүлж байгаа улс бол Солонгос, Хятад улсад байгаа. Бид энэ зах зээлд шинэ Азийн формуудад оролцож, үзэсгэлэн худалдаа хийж Монголд ажиллахыг уриалсан ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Ялангуяа Хятадын жуулчид 2025 онд л гэхэд Өвөр Монголд 247 сая жуулчин ирсэн байна. Гэтэл бид 1 сая жуулчин авах гээд l яриад явж байгаа шүү дээ! Том зах зээл бидний урд байна. Солонгосоос маш олон жуулчид Монголд ирэх хүсэлтэй байна. Японд мөн том зах зээл байгаа. Иймд энэ чиглэл рүү анхаарах бодлоготой байна.
Монголд ирж байгаа хүмүүс нэгт, Монгол улсын соёлын өвийг сонирхож байна.
Хоёрт, манай улсын онгон байгалиудыг сонирхож байна. Манайд ирсэн нийт жуулчдын 25 орчим хувь нь Өмнөговь аймаг руу явж байна. Энэ жил Өмнөговь аймаг олон улсын нислэгийг хүлээн авах чиглэлд ажиллаж байна.Заавал Улаанбаатар хотоор дамжихгүйгээр гэсэн үг. Монголыг аялал жуулчлалыг хөгжүүлбэл манай улсад валют орж ирнэ, орлого орж ирнэ, гарч буй валютын тоо багасна, эдийн засаг тэр чигээрээ тэлнэ гэсэн үг. Улсынхаа эдийн засгийн чиглэл дотор нэгт, уул уурхай, хоёрт, барилга, хот байгуулалт, гуравт, ХАА-н чиглэл гэх мэт. Харин аялал жуулчлал тавт явж байна. Монгол улс ирээдүйд уул уурхайгаас хараат биш амьдрахад хамгийн том салбар болгох нь нэн чухал байна. Нэг үгээр хэлбэл аялал жуулчлалаар орлого олдог, ногоон эдийн засгийг бий болгох нь хамгийн чухал зорилт гэж харж байна” гэв.