Үйл явдал1 мин унших
Цаа бугат Финланд Лапландтай Хөвсгөл аймаг эгч дүүсийн холбоо тогтооно

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Финландын Лапланд – Цаа буга, Санта Клаус, Хойд туяаны нутагтай Хөвсгөл аймгийг эгч дүүсийн холбоотой болгох, цаачид судлаачидтай уулзах, уугуул иргэдтэй уулзах ажлууд үргэлжилж байна. Соёл, аялал жуулчлал солилцоо хийх, Цаачид харилцан айлчлах, амьдрах, туршлага судлах аялалыг төлөвлөж байна.
Хойд Европын Лапланд бол өвлийн үлгэр шиг газар. Энэ нутагт эртнээс Сами (цаачин) ард түмэн амьдарч, цаа буга маллан амьдарсаар ирсэн. Цаа буга нь тэдний амьдралын салшгүй хэсэг бөгөөд унаа, хоол хүнс, хувцас гээд олон зүйлд ашиглагддаг. Өвлийн цасан дундуур цаа бугаар чарга чирүүлэн явах нь Лапландын хамгийн өвөрмөц уламжлалын нэг юм.
Дэлхий даяар хүүхдүүдийн мэддэг Санта Клаус ч бас энэ нутгийг “гэр” гэж ярьдаг. Финландын Рованиеми хотын ойролцоох Санта Клаусын тосгон-д жуулчид очиж Санта Клаустай уулзах, захиа илгээх, цаа бугын чаргаар аялах боломжтой. Жил бүр мянга мянган хүн Зул сарын баярын уур амьсгалыг мэдрэхээр энд ирдэг.
Лапландын бас нэг гайхамшиг бол Хойд туяа (Aurora Borealis). Нарнаас ирсэн энерги дэлхийн соронзон оронтой мөргөлдөх үед тэнгэрт ногоон, ягаан, цэнхэр гэрлүүд бүжиглэх мэт харагддаг. Энэ үзэгдлийг 9-р сараас 3-р сарын хооронд хамгийн сайн харж болно.
Товчхондоо Лапланд бол Сами цаачдын соёл, Санта Клаусын домог, Хойд туяаны гайхамшиг гурвыг нэг дор мэдрэх боломжтой дэлхийн хамгийн сонирхолтой өвлийн аяллын газруудын нэг юм.
