Үйл явдал1 мин унших
Азийн аялал жуулчлалын форумд оролцохоор ирсэн ОУ-ын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамУулзалтын үеэр талууд аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийн үндэс нь мэргэжлийн хүний нөөц, үйлчилгээний чанар болохыг онцолж, дэлхийн хэмжээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний боловсролоор тэргүүлэгч Хонконгийн Политехник Их Сургуулийн Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын сургуультай хамтран салбарын хүний нөөцийг чадавхжуулах, богино хугацааны сургалт зохион байгуулах, Монгол Улсаас оюутнуудыг бакалавр, магистр, докторын түвшинд суралцуулах боломжийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Тус форумыг Монгол Улсад зохион байгуулах нь олон улсын эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн туршлага, мэдлэгийг нутагшуулах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтойг талууд онцоллоо.