Expert background
Expert logo

Таныг ЭКСПЕРТ болохыг урьж байна

Вип Эксперт ХХК нь улс оронд тулгамдаж буй асуудалд салбарын экспертүүдийн туршлага, мэдлэгийг хуваалцаж, шийдвэр гаргагч нарт хүргэн, сайн засаглалыг бэхжүүлэхийн тулд гүүр болон ажиллаж байна. Монгол Улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан, салбарынхаа тулгамдаж буй асуудалд санал бодлоо илэрхийлж, мэдлэг чадвараа бусадтай хуваалцахыг хүсэж байвал таныг экспертээр бүртгүүлэхийг урьж байна.

Бизнес, төр, төрийн бус байгууллагад ажиллаж буй туршлагатай удирдагч, эрдэмтэн, судлаачдыг экспертээр бүртгэж байна.

Та экспертээр бүртгүүлэхийг хүсвэл эхлээд товч анкет бөглөж хүсэлтээ илгээнэ. Редакц хүсэлтийг хүлээн авч, экспертийн шаардлага хангасан тохиолдолд таныг экспертээр бүртгэж авах бөгөөд нэвтрэх эрхийг и-мэйлээр илгээнэ. Ингэснээр та Vip76.mn сайтаар нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллээ оруулахаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой юм.

Эксперт болсноор та

  1. Салбарын экспертийн санд таныг бүртгэх бөгөөд экспертийн туршлага, мэдээлэл бүхий профайл хуудсыг үүсгэх, (Экспертийн профайл)
  2. Салбарын хөгжлийн гарц шийдэл бүхий туршлага мэдлэгээ бусадтай хуваалцаж нийтлэл оруулах боломжтой, таны нийтлэл салбарын бусад эксперт рүү и-мэйлээр давхар түгээгдэнэ (Экспертийн нийтлэл)
  3. Салбарын тулгамдаж буй асуудалд өөрийн санал бодлоо илэрхийлж онлайн хэлэлцүүлэгт оролцох боломжтой, хэлэлцүүлгийн үр дүн VipExpert сэтгүүлд нийтлэгдэн шийдвэр гаргагч болон экспертүүдийн гарт хүргэгдэнэ.(Онлайн хэлэлцүүлэг)
  4. Шинэ дугаар хэвлэгдэн гарсны дараа улстөрчид болон экспертүүдийн уулзалтанд оролцож, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжтой.
  5. Эксперт болсноор та VipExpert сэтгүүлээ захиалан унших үүрэгтэй. Тус сэтгүүл нь жилд 2 дугаар (хавар, намар) хэвлэгдэн гарах ба жилийн захиалгын үнэ 100 мян.төгрөг.