Байр суурь1 мин унших
Д.Рэгдэл: 21 аймагт судалгаа, шинжилгээний лаборатори байгуулах аж. Аймгуудаас хэд нь лабораторитой юм, хэчнээн мэргэжлийн судлаач шаардлагатай гэж тооцож байна?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл дараах байр суурийг илэрхийллээ.
Чухал хууль явж байгаад баяртай байна. ХАА-н салбарын ач холбогдол сүүлийн жилүүдэд улам их тодорхой болоод байгаа. Яах аргагүй эрх зүйн зохицуулалт шаардагдаж байгаа. Санаачилсан хүн, ажлын хэсэгт талархаж байна. Асуулт байна.
Нэгт, хуулийн 3, 4 зүйл ажлын хэсгийн саналаар хасагдаж байх шиг байна. Тэрнээс гадна 4 зүйл дээр үндсэндээ 80 орчим хувийн өөрчлөлт орж байна. Хуулийг санаачилсан гишүүдийн гаргасан хуулийн үзэл баримтлалтай аль хэр нийцэж байна вэ?
Хоёрт, нэр томьёоны зүйл дээр их хүчтэй өөрчилчихсөн байх юм. Хуучин анхны санаачилсан хуулийнхаа үзэл баримтлал, нэр томьёо өөрчлөгдчихөөр аль хэр нөлөөлж байна вэ?
Гуравт, хуулийн төсөлд нэг заалт байгаа юм. 21 аймагт судалгаа шинжилгээний лаборатори байгуулах асуудал байгаа. 21 аймгаас хэд нь лабораторитой юм бэ. Лабораториудад хэчнээн мэргэжлийн судлаач шаардлагатай юм бэ. Мөн лаборатори ажиллахын тулд судалгааны багаж, тоног төхөөрөмж гэх мэт зүйлс шаардагдана. Тиймээс хэдэн төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт шаардах юм бэ. Төр, хувийн хэвшлийн тэм, түншлэлийн хүрээнд лабораторийн тоног төхөөрөмж лаборатори байгуулах асуудлыг зохицуулж болох уу?