Үйл явдалШУ-ныг хөгжүүлэх1 мин унших
"Их засаг ба хууль засаглахуй" ЭШБХ-ыг нээж үг хэллээ

УИХ-ын дарга "Их засаг ба хууль засаглахуй" ЭШБХ-ыг нээж үг хэллээ.
Тэрбээр "820 жилийн тэртээ өвөг дээдэс маань Их Засаг хуулиараа төрийг төвхнүүлж, эв нэгдлийг бататган, хууль цаазыг дээдлэх төрт ёсны их өвийг бидэнд үлдээжээ.
Өнөөдөр бид Их Засаг хуулийн түүхэн сургамжаас гурван зарчмыг эрхэмлэх ёстой.
- Хууль эрх мэдэлтнээс ямагт дээгүүр байх.
- Төр иргэдээ сонсож, хууль тогтоох үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй байх.
- Хууль цаасан дээр бус, амьдралд хэрэгжиж, үр дүнгээ өгөх.
Парламентын ажлын үнэ цэн баталсан хуулийн тоонд бус, ард түмний амьдралд авчирсан бодит өөрчлөлтөд оршино. Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмний итгэлд оршдог.
Энэ бол Их Засаг хуулийн 820 жилийн түүхэн сургамж, өнөөгийн төрийн эрхэмлэх зарчим" болохыг онцлов.

ШУ-ныг хөгжүүлэх
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
