ШУ-ныг хөгжүүлэх1 мин унших
Монголын Шинжлэх ухаан Үндэсний бахархал, оюуны өв билээ

Шинжлэх ухааны академи бүхэлдээ төрийн дээд шагнал хүртсэн нь эрдэмтэн мэргэдийн гавьяа төдийгүй эрдмийн хамтын хөдөлмөр, судалгааны залгамж чанарыг төрөөс өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм.
Эрдэм мэдлэг бол улс орны хөгжлийн үндэс, шинжлэх ухаан бол Монгол Улсын ирээдүйн үнэт хөрөнгө юм.
Эрдмийн үйлсийн эхийг тавьсан ахмад үе, өнөөдөр судалгаа шинжилгээний ажлыг үргэлжлүүлж буй нийт эрдэмтэн, судлаачдадаа гүн хүндэтгэл илэрхийлье!

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
1921 онд Судар бичгийн хүрээлэнг байгуулсан цагаас хойш үндэсний шинжлэх ухаан зуу гаруй жилийн түүхэн замналдаа дэлхийд үнэлэгдэх олон амжилт, бүтээлээр арвижжээ.
Монголын эрдэмтдийн оюуны их үйлс судар номын хуудаснаас сансар огторгуйд хүрч, сансрын нислэг, археологи, палеонтологи, газарзүй, физик, түүх, хэл шинжлэлийн салбарт дэлхийд үнэлэгдэх олон бүтээл, нээлтээр баяжсаар ирсэн билээ.
Үе үеийн эрдэмтдийн нөр их хөдөлмөр, судалгаа шинжилгээ, оюуны бүтээлийн их өв бол Монгол Улсын үнэт баялаг, ирээдүйн хөгжлийн бат тулгуур юм.
Эрдмийн үйлсийн эхийг тавьсан ахмад буурлууд, өнөө цагийн амжилтыг бүтээлцэж буй эрдэмтэн судлаачдад гүн хүндэтгэл илэрхийлье!
Эх сурвалж:
Vip76.mn