Үйл явдалСэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх ба хэвлэлийн эрх чөлөө1 мин унших

Сэтгүүлчдийн дуу хоолойг сонслоо

Сэтгүүлчдийн дуу хоолойг сонслоо

Өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин болон УИХ-ын гишүүн А.Ганбаатар нарын гишүүд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-д өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцлоо.

Яагаад чухал вэ?

Тус хуульд "Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно" гэж заасан. Гэвч энэ заалт хэрэгждэггүй. Өнөөдөр төрийн байгууллага бүр өөрийн хэвлэл мэдээллийн албатай болсон.

Өнөөдрийн уулзалтаар

▪️ Хуулийн хэрэгжилтэд тулгарч буй бодит асуудлуудыг сэтгүүлчдийн байр сууринаас сонслоо.

▪️ Хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах хуулийн өөрчлөлтийн санал, санаачилга хуваалцлаа.

Энэхүү ажлыг АН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсэг үргэлжлүүлж, хуулийн өөрчлөлтийн саналыг сэтгүүлчид, олон нийттэй хэлэлцсэний үндсэн дээр боловсруулах болно.

Чөлөөт хэвлэл бол ардчиллын амин сүнс. Төрийн мөнгөөр төрийг магтдаг бус, иргэнд үнэнийг хүргэдэг хэвлэл бидэнд хэрэгтэй.

Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх ба хэвлэлийн эрх чөлөө

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Холбоотой мэдээ

Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр