Үйл явдалУлсын нэгдсэн төсөв2 мин унших
"Улсын нэгдсэн төсөв-2027"-Зүүн бүс

2027 онд нийт зүүн бүсэд 93 төсөл, арга хэмжээнд 446 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталлаа. Үүнээс 131.7 тэрбум төгрөгийг шинээр эхлэх болон өмнөх жилүүдэд санхүүжилт нь царцаад байсан 40 ажлыг сэргээн үргэлжлүүлэхэд зарцуулна. Улсын төсөвт тойргийн гишүүдийн зүгээс зүүн бүс нутагт сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлсэн ажлуудыг шат дараатай тусган ажиллаж байна.
Хэнтий аймгийн хувьд дараах төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэн эхлүүлж байна.
1. Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн барилга /Хэрлэн сум/ - 9,8 тэрбум.төг
2. Дуурлиг нарс дахь “Хүннүгийн язгууртны судалгаа, мэдээллийн төв” - 3,2 тэрбум.төг
3. “Залуучуудын сургалт, спорт хөгжлийн төв” /Хэрлэн сум/ - 19,9 тэрбум.төг
4. Балжийн голын төмөрбетон гүүр /120.3 у.м/-6,8 тэрбум.төг
5. “Рашаан хад” судалгаа мэдээллийн төв /Батширээт сум/ - 1,8 тэрбум.төг
6. Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга /Батширээт сум/ - 3,4 тэрбум.төг
7. Өмнөдэлгэр–Биндэр сум чиглэлийн авто замаас Батширээт сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, 1 дүгээр үе шат /Хэнтий, Батширээт сум/ -8,9 тэрбум.төг
8. Норовлин-Дадал чиглэлийн хатуу хучилттай автозам - 49,3 тэрбум.төг
Дараах ажлуудын санхүүжилт олгогдож, ажил үргэлжилнэ
1. Дотуур байрны барилга, 40 ор, гал тогооны хамт /Хэнтий, Баянхутаг сум/
2. Сургуулийн барилгын өргөтгөл, 160 суудал /Хэнтий, Галшар сум/
3. Сургуулийн спорт заалны барилга /Хэнтий, Баян-Овоо сум/
4. Норовлин сумаас Баян-Уул чиглэлийн хатуу хучилттай авто зам, 68.3 км /Хэнтий, Норовлин сум, Дорнод, Баян-Уул сум/
5. Бор-Өндөр-Хэрлэн чиглэлийн хатуу хучилттай авто зам, 179.7 км /Хэнтий, Баянмөнх, Дархан, Бор-Өндөр сум/
6. Жаргалтхаан-Өмнөдэлгэр чиглэлийн авто замаас Биндэр чиглэлийн хатуу хучилттай авто зам, 152.5 км /Хэнтий, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Биндэр, Хэрлэн сум/
7. Дэлүүн болдог нисэх буудлын барилга /Хэнтий, Дадал сум/
8. “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга /Хэнтий, Норовлин сум/
9. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Батширээт сум/
10. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/
11. Залуучуудын сургалт, спорт хөгжлийн төв /Хэнтий, Бор-Өндөр сум/
12. Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ /Хэнтий, Хэрлэн сум, 3, 4, 5 дугаар баг/
13. Үүрэн холбооны сүлжээ /Хэнтий, Норовлин, Галшар, Батноров, Биндэр, Баян-Адарга, Дадал, Дархан, Баянмөнх сум/
14. Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станц төслийн цахилгаан хангамж, дэд бүтэц /Хэнтий, Хэрлэн сум/
15. Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын 2 дугаар хэлхээ, дэд бүтэц /Хэнтий, Хэрлэн сум/
16. Эрүүл мэндийн төвийн барилга /Хэнтий, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгон/
17. Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Хэнтий, Цэнхэрмандал сум/
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
