Тухайн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Ганбаатар байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай намын хувьд хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах, эрх зүйн байдлыг сайжруулах тухай тусгасны хувьд АН-ын бүлгийн 42 гишүүн болон мянга мянган дэмжигчид “Ялтай эрх чөлөө?” гэх энэ сэдвийг дэмжинэ.
Миний хувьд сэтгүүлч мэргэжилтэй, энэ салбарт ажиллаж байсны хувьд хэвлэлийн эрх чөлөөнд ямар асуудал байдаг вэ гэдгийг гадарлах юм. Тиймээс энэ ажлын хэсэгт орж ажиллаж байна.
Тиймээс дээрх байдалтай холбоотойгоор бодит кейстэй сэтгүүлчид бидэнд энэ хуулийн аль заалтад ямар өөрчлөлт оруулж өөрчилбөл зүгээр байгаа талаар АН-ын бүлгийн гишүүдтэй хамтарч ажиллаж гэж найдаж байна.
Би өөрийн байр суурийг тодорхой хэлэхэд, энэ талаарх заалтыг 2015 онд Эрүүгийн бус иргэний хуулиар шийдэхээр зохицуулсан байсныг сүүлд нь сэргээсэн байсан. Ингэхдээ үгээ хэлж, хэвлэн нийтэлснийхээ төлөө Эрүүгийн хуулиар бол сэтгүүлч шоронд орчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, жолооч улаан гэрэл зөрчсөнийхөө төлөө, эсвэл зөвшөөрөгдөөгүй газар автомашинаа байрлууллаа гэхэд автомашиныг нь журамлах эсхүл жолоочийг нь торгодог байтал сэтгүүлч хоригдож байна. Энэ бол байж болохгүй юм.
“Глоб интернэйншнл” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнгийн судалгааны материалаас харахад өнөөдөр мөрдөгдөж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль нь НҮБ-ын Түгээмэл тунхаглалын 19, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 зэрэг заалтад тулгуурлажээ. Тиймээс миний бодлоор юун түрүүнд үүн рүү орох хэрэг байхгүй мэт. Тиймээс эхний ээлжид Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 13.14 дэх заалтыг хасвал яадаг юм бэ гэсэн бодол. Ингэж “өргөс”-өө авч байж цааш явна.
Хоёдугаарт, Хууль зүйн яамны мэдээллээс харж байхад Засгийн газраас хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барих юм билээ. Үүнд сэтгүүлчид оролцож байгаа болов уу гэж найдаж байна. УИХ-ын гишүүдийн хувьд ажлын хэсэгт нь суух хэлбэрээр оролцож байгаа. Тиймээс эхлээд ажиглаад, ямар өөрчлөлт оруулахаас шалгаалж УИХ дээр ажиллана. Зарчмын хуьд гэвэл дээр дурдсан олон улсын пактууд зэрэг хоёроос гурван зүйлийг л барих.
Бас нэг зүйл нь хууль Б.Пүрэвсүрэнгийн судалгаанд дурдагдсан Свикспресс буюу иргэний хувийн орон зай алдагдаж байна. Зөвхөн сэтгүүлч үг хэлэхээ хязгаарлуулаагүй харин хүн өөрөө амьдрах орчноо сонгох, хүн өөртөө таарсан ажил мэргэжлээ эрхлэх, хүн өөрт таарсан хууль эрх зүйн талаар асуулт тавихад энэ хуулиар шийтгэгдэж байна.
Иргэний орон зайг хавчиж байгаа хэрэг юм. Энэ нь сэтгүүлч бус түүний цаана иргэд үг хэлж чадахаа больсон. Хорооныхоо даргатай ч үг солих аргагүй болсон. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр сэтгүүл зүйн мөн чанарыг дахин босгох, иргэний орон зайг тэлэхийн төлөө бүгд хамтрах шаардлагатай байна." гэв.
Эх сурвалж: