УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Үндэсний аюулгүй байдлын тэргүүн гээд нэг хүн Монголд байгаа. Тэр хүнд хэвлэл мэдээллийн байгууллагынхан албан ёсоор хандах ёстой. Яагаад гэвэл гүйцэтгэх ажлын мэдээллийг шууд хаалтгүй үздэг, шалгадаг гуравхан субъект байдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга.
Мөн УИХ-ын гишүүдийн байр, утас төрийн хамгаалтад байна гэж заасан. Төрийн хамгаалалт руу нэвтэрсэн бол сигналдаад мэдэгдэх боломжтой учраас УИХ-ын гишүүнд мэдээлэл ирэх боломжтой. Хоёрт, тагнуулах захиалга өгсөн хүн хэн нэгэнд ярьснаас болоод ярьсан зүйлийг нь баталгаажуулах зорилгоор хэн нэгэн гомдол гаргаж байна. Жишээлбэл, “би тэр сэтгүүлчийг тагнуулаад. Чагнасан чинь ийм үр дүн гараад” гэж яривал тэр мэдээллийг нь баталгаажуулах үүднээс мэдэж болно.
-Би прокурор биш учраас энэ талаар мэдэхгүй байна. Шалгасан ч байж магадгүй, шалгаагүй ч байж магадгүй. Надад ямар ч мэдээлэл байхгүй. Мэдээлэл авах ч бололцоо байхгүй. Тиймээс ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын ерөнхий прокурор Жаргалсайхан, АТГ-ын дарга Дашдаваа, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар энэ мэдээллийг тодотгоод хэвлэл мэдээллийн байгууллагад албан ёсоор мэдээлэл өгөх ёстой.
Түүний өгсөн тайлбараас харвал “төрийн нууцад хамаарах учраас тодорхой мэдээлэл өгөхгүй” гэдэг нь тагнаагүй гэсэн үг биш. “Төрийн нууцтай холбоотой асуудал байгаа учраас танд мэдээлэх боломжгүй байна” гэдэг бол шууд утгаараа тагнаж чагнасан нь үнэн байна гэж үзэж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг Баатархүү гэдэг хүн битгий доромжлоод бай. Даргадаа таалагдаж болно. Ард түмэнд таалагдах нь чухал шүү гэж хэлмээр байна.
-Ямар шалтгаанаар сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэсэн мэдээлэл надад байхгүй. Албан ёсны хэвлэл мэдээлэлтэй гуравхан газар бий. Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, Засгийн газар. Энэ гурван субъектын дарга нь төрийн нэгдүгээр зэргийн хамгаалалтад байдаг учраас мэдээллийг нь олж авахын тулд сэтгүүлчдийг тагнасан байхыг үгүйсгэхгүй.
-Сүүлийн үед Мэргэн гээд байгаа өмгөөлөгч их ирээдүйтэй байж болохоор өмгөөлөгч харагдаад байна. Ц.Нямдорж гай надад сайн байхдаа хэлдэг байсан. “Баасанхүү овоо юм уншсан практиктай, онолтой юм байна. Овоодоо” гэж хэлдэг байсан шиг би тэр залууг овоо юм байна гэж хараад байгаа. Тэр залуугийн өгсөн хоёр тайлбар анхаарал татсан.
Түүнээс хүндрүүлж зөрж болохгүй. Хүндрүүлж зөрдөг байсан хуулийн заалт байсан. Энэ заалтыг тухайн үед Ц.Нямдоржийн хуурай дүү Анхбаяр гэдэг хүн ял авсан юм. Цахилгаан станцын хэргээр. Тэр нь анхан шатны шүүхээр хоёр жил, Дээд шүүхээр дөрвөн жил болчихсон. Шүүгч үзэмжээрээ ял нэмж болно гээд нэмчихсэн юм.
Нэг үгээр тэр хоёр хүнд прокурорын хэлснээс зөрч хүндрүүлсэн ял өгсөн нь буруу. Хоёрт, хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 60 тэрбумыг хэрхэн хийх вэ гэдэг схем ярьснаар гэмт хэрэг болсон гэж би ойлгож байгаа. Хэрэгжиснээр гэвэл 2020 оныг дуустал хүмүүсийг албан тушаалд томилоод байгаа чинь хэрэгжиж байгаа гэсэн үг.
Наад зах нь МИАТ-ийн дэд даргаар Энхбаатар гэж хүнийг томилуулах бичиг хийж өгч болохгүй. Энэ чинь л 60 тэрбум хэрэгжиж байгаа зүйл шүү дээ. Өмгөөлөгч Мэргэний энэ хоёр тайлбарыг хараад би харамссан. Монгол Улсын хууль ялтанд үйлчилнэ. Бүх хүнд үйлчилнэ. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн гурван амлалтын нэг биелж байгаад баяртай байна. Манай хүн гурван зүйл амласан. 60 тэрбумыг шийднэ гэсэн. Тэр нь биелж байна.
Ярилцлсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг
Эх сурвалж: