Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх ба хэвлэлийн эрх чөлөө1 мин унших
Сэтгүүлчдэд салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт болох суурь тэтгэврийн асуудлаар хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир:
Миний бие сайдаар ажилласнаас хойш нийт 9 хуулийн төсөл боловсруулж, үүнээс 2 хуулийн төсөл маань батлагдсан байна. Нийт боловсруулсан, өргөн мэдүүлсэн, батлуулсан хуулийн төслүүдээ танилцуулж, саяхан батлагдсан 2026 оны төсвийн тодотголын дагуу хэрэгжих 11 дүгээр сарын 1-нээс өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд олгогдох суурь тэтгэврийн асуудлаар яамны холбогдох хүмүүсийн хамт дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Хүрэлцэн ирсэн нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчиддээ талархлаа.
Суурь тэтгэвэр нь өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн тэтгэвэр авагч иргэдийн одоо байгаа тэтгэвэр дээр нэмж олгогдож байгаа тэтгэвэр юм. 11 дүгээр сарын 1-нээс иргэддээ хоцрогдол, чирэгдэлгүй олгохоор бэлтгэл ажлаа бүрэн базааж байна.

Эх сурвалж:
Vip76.mn