
Монгол улс дахь хот дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээд буй хүний эрхийн асуудлыг олон улсын болон дотоодын эрх зүйн хэм хэмжээнд үндэслэн тайлбарлах, шийдэл санал болгох.


Дахин төлөвлөлт үү, эсвэл "Жентрификаци" буюу Хотын ялгаварлан гадуурхалт уу?
"Эрх зүйн босгыг шинэчлэх: Газрыг албадан чөлөөлөх зөвшилцлийн босгыг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай" гэдэг нь 1-р санал гэдэг зарчмаар буюу ГАРЧИГ ХЭСЭГТЭЭ дэвшүүлж буй санал тус бүрээр оруулах уу та. /Агуулга хэсэгтээ ТУЛГАМДСАН АСУУДАЛ-ыг тодорхойлсон хэсгээ оруулах/ Ингэснээр шийдэл тус бүр дээр төвлөрч бусад эксперт үнэлгээ өгөхөд хялбар бөгөөд тодорхой болох юм. Хэлэлцүүлэгт оролцож, өөрийн үнэтэй мэдлэг, туршлагаа хуваалцаж байгаа эксперт танд талархаж байна.

Сайн байна уу? Тэгье

Тусгайлсан зохицуулалт хэрэгтэй
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, ААН үйл ажиллагаа явуулдаг өмчлөгч иргэдэд зориулсан эрх зүйн зохицуулалт, хуулийн хамгаалалт байхгүйгээр дахин төлөвлөлт хийж байгааг засах шаардлагатай байна. Энэ хүмүүс бол албадан нүүлгэлтэд өртөж буй хуульд заасан 20, 30 хувь юм.


Иргэний оролцоог хангасан засаглалын шинэ загварт шилжих: Процедурын шударга байдлыг хангах замаар "Жентрификаци(Gentrification)"-ийг сааруулах
Миний боловсруулж буй бодит өгөгдөлд суурилсан судалгаагаар дахин төлөвлөлтөөс үүдэлтэй “ХӨРӨНГӨ ХӨДӨЛГӨӨНГҮЙ ТҮГЖИГДЭХ НӨЛӨӨ (LOCK-IN EFFECT)” НЬ ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ БУЙ ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ОГЦОМ БУУРУУЛДАГ НЬ БАТЛАГДСАН (УНДРАМ (2026): судалгаа хараахан нийтлэгдэж амжаагүй байгаа болно). Орон нутгийн захиргааны байгууллагууд хөндлөнгийн хяналтгүйгээр төсөл хэрэгжүүлж байгаа нь цаашид нийгмийн доройтол үүсгэж “Жентрификаци” (Gentrification) буюу уугуул иргэдээ хотын зах руу шахан гаргах, баян ядуугийн ялгааг гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Судалгааны зарим үр дүнгээс үзэхэд иргэд төрөөс явуулж буй дахин төлөвлөлтийн төслийг дэмжихэд "Процедурын шударга байдал" (Procedural Justice) хамгийн шийдвэрлэх нөлөө үзүүлдэг хэмээн гарсан. Иймд төр иргэнээ "албадах объект" биш, шийдвэр гаргах үйл явцдаа хүндэтгэлтэй оролцуулдаг, санал бодлыг нь тусгадаг, мэдээллээр ил тод хангадаг засаглалын шинэ загварт шилжих шаардлагатай байна. Хөгжлийн бодлого иргэнээ гудамжинд хөөхөөс биш, амьжиргааг нь дээшлүүлэхээс эхлэх ёстой.

Хараат бус хяналтын тогтолцоог бүрдүүлэх: Маргаан таслах хараат бус "Газрын трибунал/Зөвлөл" байгуулах, хяналтыг хуульчлах
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад газар албадан чөлөөлөх үйл ажиллагаанд аливаа хөндлөнгийн хяналтгүйгээр орон нутгийн захиргааны байгууллагууд дангаар шийдвэр гаргах, албадлага явуулах засаглалын гажуудал нүүрлээд байна. Энэ нь иргэнийг "Албадлагын объект" болгон хувиргаж, төрд итгэх итгэлийг сууриар нь ганхуулж буй гол хүчин зүйл юм. Олон улсын туршлагад газрыг албадан чөлөөлөх үйл ажиллагаанд Шүүхийн хяналт болон хараат бус "Газрын зөвлөл" заавал оролцож, "Нийтийн онцгой хэрэгцээ" мөн эсэхийг төрөөр өөрөөр нь нотлуулдаг. Иймд маргааныг шүүхээр олон жил сунжруулж иргэнийг залхаах бус, богино хугацаанд шударгаар шийдвэрлэх, захиргааны байгууллагын дур зоргыг хянах "Газрын трибунал" эсвэл хараат бус мэргэжилтний зөвлөлийг хуульчлан байгуулах нь хүний эрхийг хамгаалах зайлшгүй шаардлага юм.

Эрх зүйн босгыг шинэчлэх: Газрыг албадан чөлөөлөх зөвшилцлийн босгыг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх
Монгол Улсад 2023 оны 12 дугаар сард яаралтай баталсан "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль"-иар ердөө 70 хувь зөвшөөрвөл үлдсэн 30 хувийн иргэдийн өмчийг ямар нэгэн хөндлөнгийн хяналтгүйгээр орон нутгийн захиргааны байгууллага шууд албадан чөлөөлөх эрсдэлтэй эрх зүйн орчин бүрдээд байна. Олон улсын жишигт (АНУ, Герман, Япон, БНСУ) газрыг албадан чөлөөлөхийн тулд зөвшилцлийн босго ~95 хувьд хүрч байж, мөн тухайн төсөл хөтөлбар "Нийтийн эрх ашгийг хангасан эсэх"-ийг нарийн тогтоож байж албадлагыг хамгийн эцсийн арга болгон хэрэглэдэг. Иймд манай улс энэхүү босгыг нэмэгдүүлж, "Нийтийн онцгой хэрэгцээ" гэх ойлголтын хамрах хүрээг илүү ойлгомжтой болгох шаардлагатай байна. Хуулийг анх өргөн мэдүүлэхдээ 65 хувийн босготой оруулж ирсэн нь иргэний өмчлөх эрхийг "хурд" нэрийн дор үнэгүйдүүлж, захиргааны байгууллагад хэт их эрх мэдэл олгосон үйлдэл юм.