Үйл явдал1 мин унших

Авьяаслаг сурагчдад тэтгэлэг олголоо

Авьяаслаг сурагчдад тэтгэлэг олголоо
Хан-уул дүүргийн ЗДТГ болон БНСУ-ын Сөүл хотын Куанжин дүүргийн  хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн авьяаслаг  зарим сурагчдыг дэмжих зорилгоор сар бүр 30 долларын тэтгэлэгт хамруулахаар болсон. Эхний ээлжинд  26-р сургуулийн 3-р ангийн сурагч Ц.Хулан, 60-р сургуулийн 5-р ангийн сурагч Т.Отгончимэг, 41-р сургуулийн 4-р ангийн  сурагч Д.Энхгэрэл нар хамрагдлаа. Сурагчид 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц Отгонбаганаас тус бүр 90 доллар бүхий хадгаламжийн дэвтрээ гардан авлаа. Тэтгэлэгийн мөнгийг зөвхөн хүүхдийн сурч боловсрох, авьяасаа хөгжүүлэхэд зарцуулах шаардлага тавьж байгаа юм байнАвьяаслаг сурагчдад тэтгэлэг олголоо

Сэтгүүлч ts8060