Тэрбээр "Манай "Иргэн та хүч" залуусын санаачилга Монгол Улсын Үндсэн хууль, парламентын боловсрол, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс шинэ ерөнхий сайдад хууль биелүүлж ажиллах тухай шаардлага хүргүүлж байгааг танилцуулъя.
Манай улсад 18 нас хүрсэн иргэн бүр О.РагНатеп! цахим системээр дамжуулан Ерөнхий сайдаас асуулт асуудаг хуультай. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд Засгийн бүх эрх мэдэл ард түмнийх, Монголын ард түмэн энэ үйл хэргээ шууд болон өөрийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан эдэлнэ гэж зааснаар манай улс байнгын ажиллагаатай нэгтанхим бүхий парламентын ардчиллыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Ард түмнээс сонгогдсон төлөөллийн дээд байгууллага болох парламент нь хянана, шалгах үүргээ хэрэгжүүлэх нэг хэлбэрийг Улсын Их Хурал (УИХ)-ын дэгийн тухай хуульд заасан байдаг.
Энэ асуултад Ерөнхий сайд өөрийн биеэр мэдээлэл хийх ба шаардлагатай тохиолдолд холбогдох сайд нарыг оролцуулна гэж заасан.
Ерөнхий сайд дээрх хугацаанд хариулт өгч амжаагүй бол гурав хоногийн дотор цаасаар хариулт өгч УИХ-ын Тамгын Газрын холбогдох цахим системдээ байршуулна гэж гэсэн байдаг.
Ерөнхий сайд таныг хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар ажиллаж иргэдийнхээ үгийг байнга сонсож, ил тод нээлттэй байжчадна гэдэгт итгэж байна" гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн D-Parliament цахим системийг хүлээн зөвшөөрөгдсөн эсэх тал дээр иргэд гайхдаг. Энэ бол хуулиар баталгаажсан. Иргэд төрийнхөө үйл хэрэгт технологийн тусламжтайгаар шууд оролцох боломжийг хангахын тулд 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд системийг анх үүсгэн байгуулж, тэр оны долдугаар сарын 5-нд УИХ-аар баталсан байдаг. Уг системийг 18-аас 95 насны 1.4 сая иргэн ашиглаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Нийслэлээс таван төрлийн автомашины татварыг хоёр хүний саналаар шийдсэнийг 33,000 орчим иргэн энэ системээр эсэргүүцлээ илэрхийлж, парламентын түвшинд уг асуудлыг хэлэлцэж буй юм" гэлээ.
Эх сурвалж: