УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнд Дорнод Монголын дархан цаазат газрын хил дотор, улсын хилийн зурваст, Матад сумын нутагт хууль бусаар хадлан хадаж байгаа тухай мэдээллийг нутгийн залуус ирүүлээд байна.
Тэрбээр "Сонгогчдынхоо гомдол, мэдээллийг Тусгай хамгаалалттай газрын захиргааг удирддаг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл нарт утсан холбоогоор мэдэгдэж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, иргэдэд мэдээлэхийг хүслээ.
Мөн Хил хамгаалах байгууллагыг удирддаг Хууль зүйн сайд Л.Мөнхбаатарын утас холбогдох боломжгүй байгаа тул дахин холбогдох болно.
1. Дархан цаазат газарт хадлан хадах боломжгүй
2. Улсын хилийн зурваст үйлдвэрлэлийн зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Засгийн газар олгосон эсэх
3. Ургамал үрээ хаясны дараа буюу 08-р сарын 15-наас хойш хадлан хадаж болох журмын зохицуулалттай.
Монгол Улсын хууль, тогтоомжуудыг илтэд зөрчиж зөвшөөрөл олгосон, гэрээ байгуулсан Хил хамгаалах ерөнхий газар, Дорнод Монголын Дархан цаазат газрын захиргааны удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах шаардлагыг хүргүүлэх болно" гэв.