1 мин унших

Ард кино театрын ногоон байгууламжийг нийтийн эзэмшилд буцааж авна

Ард кино театрын ногоон байгууламжийг нийтийн эзэмшилд буцааж авна

2025 оны наймдугаар сарын 19-ний өдөр Ард кино театрын ногоон байгууламж бүхий талбайг 2014 оны Нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар бусдад эзэмшүүлсэн байсныг нийтийн эзэмшилд буцааж авах Хотын даргын захирамж гарлаа. 

Тэрбээр Нийслэлд тэр дундаа Бага тойрууд барилга биш ногоон байгууламж хэрэгтэй байгааг онцолсоор байгаа билээ.

Ард кино театрын ногоон байгууламжийг нийтийн эзэмшилд буцааж авна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн