Үйл явдал1 мин унших

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ "ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ "ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” шалгаруулах 5 дахь удаагийн уралдаанд эрх зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаач, мэргэжлийн холбоод, хууль зүйн бакалаврын сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн оюутан, сонсогчид та бүхнийг оролцохыг урьж байна.

Энэхүү уралдаанд оролцох Шилдэг бүтээлийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд, Шилдэг төслийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд,  Шилдэг илтгэлийг Дотоод хэргийн их сургуульд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авна.

Эрдэмтэн, судлаачид сонсогч, суралцагчид та бүхэнд амжилт хүсье.

Мэдээллийн дэлгэрэнгүйг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн  цахим хуудаснаас авна уу.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ "ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА