Үйл явдал1 мин унших

Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хуралдаан боллоо

Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хуралдаан боллоо.

Тус ажлын хэсэг нь төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.
 

Ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахлаж байгаа бөгөөд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Боловсролын яам, Монголбанк, Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Капитал банкны эрх хүлээн авагч зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй юм.

Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хуралдаан боллоо
Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилаа ярилцаж, гарсан үр дүн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Уг ажлын хэсэг байгуулагдснаар төрийг хохиролгүй болгох ажилд ахиц гарч байгааг ажлын хэсгийн ахлагч Б.Цэнгэл онцлон тэмдэглэж, ажлын хэсгийн гишүүдийг ажлын уялдаа холбоогоо улам эрчимжүүлж, үр дүнг дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болголоо. 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан