Үйл явдал1 мин унших

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгах ажлын хэсэг хуралдлаа

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгах ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” зарчмыг хангах, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар захирамжаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатараар ахлуулан байгуулсан.
 

Тус ажлын хэсэгт  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллагын төлөөлөл ажиллаж байна.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгах ажлын хэсэг хуралдлаа

Өнөөдөр ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах, шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагуудаас авах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь хууль ёсны дагуу тусгай зөвшөөрлөө авсан эсэхэд хийх хяналт шалгалтын чиглэлээ тогтоож, холбогдох байгууллагын төлөөлөлд ажлын хэсгийн дарга үүрэг өглөө. 
 

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүдээс ажлын явцын талаарх мэдээллийг 7 хоног бүрийн Даваа гарагт ажлын хэсгийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт танилцуулж байхаар тогтлоо.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Стратегийн орд газруудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2009