Үйл явдал1 мин унших
Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад оролцож байна

Олон улсын уул уурхайн чуулга уулзалт, үзэсгэлэн 2025 оны 9-р сарын 11-13-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулагдаж байна.
Монголын эдийн засаг уул уурхай, олборлох салбараас асар их хамааралтай буюу ДНБ-ий 25 гаруй, экспортын орлогын 90 орчим хувь, төсвийн орлогын 30 -аад хувийг бүрдүүлдэг учраас тун их анхаарч ажиллах ёстой салбар юм.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Хайгуулын лизенц олголтыг нэмэгдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд АМНАТ-ыг эргэж харах, иргэдийн оролцоог сайжруулах, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг дэмжих, бичил уурхай буюу нинжааг зохицуулах зэрэг шаардлага бий учраас “Ашигт малтмалын хууль” -ийн нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орон ажиллаж байна.
