Онцлох мэдээ1 мин унших
Өнөөдөр намрын чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын үйл ажиллагаа
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.09.15/ нээлтээ хийнэ.
Их хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хэлэлцэх юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
