Үйл явдал1 мин унших
Орхон, Сант суманд ажиллалаа

Өнгөрсөн амралтын өдөр /2025.09.14/ УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Орхон, Сант суманд ажиллаж, 2024, 2025 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Сант суманд байрлах хуучнаар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн барилгыг Барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль болгон шинэчилж байгаа. Тус барилга нь 1980 онд ашиглалтад орж, тухайн үедээ 1000 гаруй оюутан суралцаж, хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг байсан. Харин сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ашиглагдаагүй байсан уг барилгыг Зэвсэгт хүчин авч, сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулах шийдвэрийг Батлан хамгаалахын сайд гаргасан юм.
Орхон суманд баригдаж буй Спортын барилгын ажлын явцтай мөн танилцлаа. Тус спортын ордон ашиглалтад орсноор сумын хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортын төрөл бүрээр хичээллэх өргөн боломж бүрдэхээс гадна нийтийн биеийн тамир, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, орон нутгийн тэмцээн уралдаан, соёл, спортын үйл ажиллагааг зохион байгуулах шинэ төвтэй болох ач холбогдолтой юм.



